ХҮРД ХК

Олон жилийн түүхтэй байгууллага

Инженерийн шийдэл Итгэлийн баталгаа




Хүрд Компанийн Амжилтууд

“Хүрд” компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар төр засгийн байгууллага болон хэрэгжүүлэгч агентлагуудаас дараах өргөмжлөлүүдийг хүртсэн.

Хүндэт өргөмжлөл Монголын шилдэг татвар төлөгч байгууллага Шилдэг үйлдвэрлэгч өргөмжлөл Хэрэглэгчдийн найдвартай түнш Чанарын өргөмжлөл Топ 150 байгууллагын нэг

ХҮРД ХК-гийн харилцагч байгууллагууд

Сэлбэ Цахилгаан Станц

“Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм.

СҮХБААТАР АЙМАГТ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Сүхбаатар аймгийн төв Баруун урт суманд хоногт 3000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа.

ХҮРД КОМПАНИ

Монгол улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж, төвлөрсөн халаалт, усан хангамж, агааржуулалттай барилга барьж эхэлсэнтэй уялдан 1937 онд "Уурын зуух ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг" байгуулагдсанаар манай компанийн эх суурь тавигдсанаас хойш 1948 онд Сантехникийн үйлдвэр, 1953 онд Сантехник, Цахилгаан монтажийн трест, 1960 оноос Цахилгаан, Сантехник монтажийн газар, 1964 оноос Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трест, 1991 оноос барилгын Цахилгаан Сантехник Угсралтын Хүрд /ХК/ Компани гэдэг албан ёсны нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. "Хүрд" компани Монгол улсын хэмжээнд болон гадаад оронд барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгууллага юм.

Алсын хараа

Бид улс нийгмийнхээ бүтээн байгуулалтанд хошуучлан оролцож, бизнесийн үйл ажиллагааныхаа бүхий л чиглэлд орчин үеийн дэвшилт, байгальд ээлтэй ЭКО технологийг сонгон, ХЭРЭГЛЭГЧИЙН эрх ашгийг дээдлэн ажиллах.

Эрхэм зорилго

Компани Монгол улсын хуулийн дагуу зөвшөөрөл авсан эдгээр үйл ажиллагааныхаа чиглэл, төрлүүдээр материал техникийн хангамж, шинэ технологи, үйлдвэрлэл зохион байгуулалтын асуудлыг өөрийн туршлагадаа тулгуурлан бие даан бүрэн шийдвэрлэж, захиалагчтай байгуулсан гэрээг нэр төртэй биелүүлэх, өөрийн хөрөнгийн чадвартай, барилгын найдвартай гүйцэтгэгч, бүх төрлийн татвар, даатгалыг үнэнч шударга найдвартай төлөгч байгуулага байна.

Үнэт зүйлс

Бид аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллахдаа хүндэтгэл, хариуцлага, ёс зүй, хамтын зүтгэл, чанар чансаа, туршлага гэсэн үнэт зүйлсийг мөрддөг.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бидний бүтээсэн ажлууд