Компанийн талаар
+90 гаруй жилийн түүхт байгууллага
Манай байгууллагын эх суурь 1937 онд Худалдаа аж үйлдвэрийн яамны харьяанд "Уурын пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг" нэртэйгээр 8 орон тоотой, 28 сайн дурын ажилтантай байгуулагдсанаар тавигджээ. Тус байгууллага нь 1948 оноос Сантехникийн үйлдвэр, 1953 оноос Сантехник-цахилгаан монтажийн үйлдвэр, 1960 оноос Цахилгаан сантехник монтажийн газар, 1964 оноос Цахилгаан Сантехник Угсралтын Нэгдсэн Трест, 1991 оноос цахилгаан сантехник угсралтын "Хүрд"ХК нэртэйгээр ажил үйлчилгээ явуулж ирлээ. Манай компани нь Захирлын ажлын алба, Үйлдвэрлэлийн алба, Худалдаа хангамжийн алба, Санхүүгийн алба, Авто бааз ба Аж ахуйн алба гэсэн 5 үндсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.Бид социализмын их бүтээн байгууллалтын үед 4000 гаруй барилга байгууламжид тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэсэн. Тухайлбал: Эсгий, эсгий гутлын үйлдвэр, Үслэг эдлэлийн үйлдвэр, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Чингис зочид буудлын барилга, Ноолуурын "Говь" үйлдвэрийн барилга гэх мэт... “Хүрд” компани Монгол улсын хэмжээнд болон гадаад оронд барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгууллага юм
Олон жилийн туршлага дээр үндэслэн таны захиалгийг бид чанартай хийж гүйцэтгэж байна.
Бидний чадвар – Бүтээн байгуулалтын баталгаа
“ХҮРД” ХК нь цахилгаан, сантехник, дулаан хангамж болон барилгын чиглэлээр өндөр мэргэжлийн баг бүрдүүлэн, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Манай баг хамт олон төсөл бүрт бодит үр дүнг үзүүлэх чадвараар ялгардаг.